Monday, February 25, 2013

3.9 MONGOLIA Fukushima Anniversary | The “Golomt” Anti-Nuclear Movement

english below
Улаанбаатар, Монгол улс. Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхөн (Анти Нуклеар Мүвмент) Фукушимагийн ослын хоёр жилийн ойг тохиолдуулан багт жагсаал зохион байгуулна. Тус өдөр Франц, Герман, Япон зэрэг дэлхийн олон улс орнуудад цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалсан олон нийтийн жагсаал цуглаан болж, цөмийн аюулын эсрэг хүн гинж болон зогсох юм. Монголын цөмийн эсрэг үзэлтнүүд дэлхий нийттэй эв нэгдлээ илэрхийлж, "Цөмийн циклийг эсэргүүцье" уриан дор жагсахаар бэлдэж байна.

Голомт-ЦЭХ нь 2011 оны 6 сард байгуулагдсан цөмийн эсрэг үзэлтэй эх оронч Монголчуудын нэгдэл билээ. "Голомт" хөдөлгөөнийхэн Монгол улсад цөмийн хаягдал булшлах, АЦС барихын эсрэг, уран олборлож экспортлоод цөмийн хаягдлыг эргүүлж авах Монголын Цөмийн санаачлагын эсрэг тууштай тэмцсээр ирсэн түүхтэй. Анх 2011 оны 8 сард "100 мянган цаасан шувуу" зургийн үзэсгэлэн хийж, цөмийн аюулын талаар нийгэмд сануулснаар тус хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхэлсэн.

Голомт хөдөлгөөнийхэн нь 2012 оны 3 сарын 11нд Фукушимагийн ойгоор багт жагсаал, 2012 оны 4 сарын 26-нд Чернобылийн 26 жилийн ойг тохиолдуулан "Бүү Март! Бүү давт!" жагсаалуудыг амжилттай зохион байгуулсан туршлагатай. 2011 оны 3 сараас хөтөлж буй голомт.орг блогоор цөмийн хор хөнөөлийн тухай мэдээ мэдээлэл түгээхийн сацуу арав гаруй баримтат кино орчуулж телевизээр гаргаж, орон нутагт тараасан. Хөдөлгөөний идэвхтнүүд ураны уурхайнуудад очиж, цацрагийн хэмжилт хийж байсан. "Голомт" сониныхоо анхны дугаарыг 2012 оны 11 сард гаргаж, хот хөдөөд үнэгүй тарааж байна.

  • Ulaanbaatar, Mongolia. The “Golomt”Anti-Nuclear Movement (ANM) will hold a public event on Saturday, March 9, to commemorate the 2nd anniversary of the Fukushima accident. That day anti-nuclear activists in France, Germany, Japan and other world countries will form a human chain to call for the nuclear phase out. The “Golomt” movement activists will demonstrate their solidarity and support for the global antinuclear movement and will organize protests under the slogan “NO! to nuclear fuel cycle.”
    “Golomt” ANM is a union of the Mongolian antinuclear activists formed in June 2011. The movement struggles against the construction of nuclear power plants and the storage of nuclear waste in Mongolia. It has been marked by persistent and determined efforts against the Mongolian Nuclear Initiative that intends to export Mongolian uranium and take back the spent fuel. 
    “Golomt” launched its activities on Hiroshima Day in 2011 with a photo exhibition “One Hundred Thousand Kites,” the event that aimed to alert the Mongolian society about the consequences of radiation exposure. In 2012 the “Golomt” activists organized anti-nuclear demonstrations on March 11 (“Remember March 11!”) and on April 26, on the 26th anniversary of the Chernobyl disaster (“Don’t Forget! Don’t Repeat!”). “Golomt” educates the public about nuclear dangers via its blog www.golomt.org. It translated over 10 documentaries about the hazards of uranium mining and risks associated with the use of nuclear energy, and the films have been broadcast on Mongolian public TV channels. In November 2012 the movement started a free newsletter “Golomt” that is distributed nationwide. The “Golomt” ANM activists travelled to an abandoned uranium mining site in Dornod province formerly used by the Russians, and a new, Areva-operated uranium mining site in Dornogobi province of Mongolia and performed radiation measurements.

No comments:

Post a Comment